Шууд Chart

АНУ Канадаас тахианы мах авахгүй

2014-12-23 15:25:55

Шувууны томуугийн улмаас Канадад 80 мянган тахиа, цацагт хяруулыг устгалд оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Засгийн газраас тахианы махан бүтээгдэхүүнийг Канадаас импортлоход хориг тавьсан юм. Одоогоор тус улсад шувууны томуугийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Шувууны H5N1 вирусийн дархлал хүнд байдаггүй учраас  энэ халдвар маш аюултайд тооцогддог гэнэ. Албан мэдээллээс харахад, 2003 оноос хойш 15 улсад 650 хүн уг вирусийн халдвар авч, 380 хүн нас баржээ.
 


АНУ Канадаас тахианы мах авахгүй   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй