Энэ сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилсөн байна. Үүнээс 7637 хүн нас барсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Мөн энэ сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 366 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.
| Эбола вирусээр 19560 хүн өвчилжээ | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.