Үймээн самууны хөлд талхлагдсан Сири болон Ирак дахь "Исламын улс" хэмээн хэт даврагч, алан хядагчдын бүлэглэл өдгөө хүрээгээ тэлж, гишүүд нь 31 мянгад хүрээд байгаа бөгөөд тэд өөрсдийн олзолсон цэргүүд, барууны сэтгүүлчид, тусламжийн байгууллагын ажилтнуудыг "тэрс үзэлтнүүд" хэмээн зарлаж, толгойг нь тасдан хөнөөх болсон билээ.
Энэхүү харгис үйлдлийн золиос болсон Япон улсын иргэн Кенжи Готог хороож буй дүрс бичлэгийг хэдхэн хоногийн өмнө интернетээр цацаж, дэлхийн нийтийг хиртхийлгэсэн. Тэр үед түүнтэй хамт барьцаанд байсан Иорданийн нисгэгчийн талаар юу ч дурдаагүй юм. Иорданийн Засгийн газар өөрийн иргэнийг амьд эсэхийг тодруулахаар арга хэмжээ авч байсан боловч түүнийг хороож буй бичлэгийг өчигдөр онлайнаар цацав. Барьцаалагчид 26-хан настай залуу нисгэгч Моаз аль-Касасбехийг төмөр торонд хорин, амьдаар нь шатааж байгааг бичлэгээс харж болохоор байв.
Өөрийн улсын иргэнийг хэт даврагчдын гарт хэрцгийгээр амиа алдсаныг харсан Иорданийн олон нийтийн уур бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Тэд энэ хэргийн төлөөсийг авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Иорданийн Засгийн газар терроризмын хэргээр тус улсын шоронд яллагдан хоригдож буй хэт даврагчдыг цаазлаж болзошгүй байгаа аж.
| Иорданийн нисгэгч залууг амьдаар нь шатаажээ | ||
| Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.