“TransAsia” компанийн ATR 72-600 сэнсэн хөдөлгүүрт онгоц Тайванийн нийслэл Тайпэй хотын гадна голд унаж осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Онгоц яагаад сүйрэх болсон шалтгааныг албаныхан баталлаа. Тэдний мэдэгдсэнээр онгоцны хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний бичлэгт онгоцны нэг хөдөлгүүр эрчим хүчгүй болсон учир нисгэгчид онгоцыг газардуулах тухай ярилцаж буй яриа бичигдсэн байжээ.
Ослын улмаас 48 хүн амь насаа алдсан бөгөөд нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж албаныхан мэдэгдээд байна.
| Тайванийн онгоцны хөдөлгүүр нь ажиллаагүйгээс осолджээ | ||
| Үзсэн: 2103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.