Турк улсын Истамбул хотноо удахгүй болох Валентины баярыг тэмдэглэхээр очсон монгол залуус далайд живж амиа алдсан мэдээг Туркийн мэдээллийн сайтууд нийтлэлээ. Тодруулбал, тэд Истамбулд амралтаараа очсон бөгөөд хотын таван одтой зочид буудалд буудалласан аж. Залуус Швейцарьт суралцдаг бөгөөд 22-23 настай байжээ. www.netinternethaber.com сайтад мэдээлснээр залуус далайн эрэг дээр байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Тийнхүү нэлээд согтсон найз залуу нь тэнцвэрээ алдан далай руу унажээ. Харин найз бүсгүй нь залууг аврахаар тэр даруй далай руу үсэрсэн аж.
Зочид буудлын ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад залуусыг Монгол Улсын иргэд гэдгийг мэдэж, ар гэрийнхэнд нь хэл хүргэжээ. Түүнчлэн найз бүсгүйнх нь далай руу үсэрч байгаа бичлэгийг ч олсон байна.
Далайд осолдсон хосын шарилыг задлан шинжилгээ хийхээр авч явсан аж.
Туркийн www.dunyabulteni.net сайтад нас барсан бүсгүйн ар гэрийнхэн Турк улсын Истамбул хотын Ататуркийн нисэх онгоцны буудалд ирсэн мэдээлэл болоод бичлэгийг өчигдрөөс цацаж эхэлсэн юм.
Ар гэрийнхнийг нь Монгол Улсаас Турк улсад суух Өргөмжлөлт консулын газрын албан тушаалтнууд нисэх онгоцны буудлын VIP өрөөнд хүлээн авч, дараа нь автомашинаар эмнэлэг рүү авч явжээ. Монгол Улсын иргэдийн шарилыг маргааш эх оронд нь илгээнэ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
| Истамбулд осолдсон хосын шарилыг маргааш авчирна | ||
| Үзсэн: 11278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.