Шууд Chart

Копенгагенд халдлага болжээ

2015-02-16 15:12:21

Данийн нийслэл Копенгаген хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэх этгээд халдлага үйлдсэн байна. Халдлагын гол цөм нь хотын төвийн дүүрэгт байрладаг христийн сүм, соёлын төв байсан бөгөөд халдлагын улмаас хоёр иргэн нас барж, таван цагдаагийн албан хаагч  шархаджээ.

Данийн “DR Nyheder” сувгийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь 22 настай Омар Эль-Хуссейн хэмээх исламын шашинтай нэгэн байсан гэнэ. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө шоронгоос гарсан аж.

Түүний халдлагыг Францын нийслэлийн Чарли Хебдо сонины байранд болсон халдлагатай холбон тайлбарлаж байгаа юм.


Копенгагенд халдлага болжээ  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй