Шууд Chart

Хар тамхины хэргээр хоригдсон иргэдээ суллахыг шаарджээ

2015-02-16 16:51:49

Индонези улсад хар тамхины гэмт хэрэгт холбогдож, цаазаар авах ял авсан Австралийн хоёр иргэнийг суллахыг Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Австралийн иргэдийг цаазаар авсан тохиолдолд Индонези улстай байгуулсан дипломат харилцаагаа цэглэх болно” гэж Ерөнхий сайд Тонни Эббот мэдэгдсэн байна.

Тонни Эбботийн мэдэгдлийн дараагаар Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “Гадныханд зориулж хуулиа өөрчлөхийг хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ. Сидней хотноо Австралийн иргэдийг цаазлахыг эсэргүүцэж, олон мянган иргэн жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид авиа компаниудыг Индонез улс руу нислэг үйлдэхгүй байхыг анхааруулжээ. 
 


Хар тамхины хэргээр хоригдсон иргэдээ суллахыг шаарджээ  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй