Шууд Chart

Еврейчүүдийн булшийг сүйтгэжээ

2015-02-17 15:06:48

Францын Сар-Юньон хотод байрлах еврейчүүдийн булшинд халдсан хэрэг саяхан гарчээ. Тус улсын төрийн тэргүүн Франсуа Олланд уг хэрэгт буруутай этгээдүүдийг олж, хариуцага хүлээлгэхийг үүрэг болгосон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мөн мэдэгдэл хийв. Тэрбээр улсынх нь үнэт зүйлсэд халдсан хэрэг боллоо” гэж онцолжээ. Сар-Юньон хотын дарга Марк Сенегийн мэдээлснээр гэмт этгээдүүдэд ойролцоогоор 400 гаруй булшийг сүйтгэсэн аж. Еврейчүүдийн оршуулгын газарт халдаж байсан тохиолдол урьд нь гарч байжээ. 1988 онд 60 булш, 2001 онд 50 гаруй булшийг ийн сүйтгэсэн байдаг. Францад ойролцоогоор 600 мянган еврей байдаг нь баруун Европтоо тэргүүлдэг байна.
 


Еврейчүүдийн булшийг сүйтгэжээ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй