Шууд Chart

16 настай охин амиа золиосолжээ

2015-02-17 15:22:36

Өнгөрөгч ням гарагт Нигерт 16 настай охин амиа золиосолж, 16 хүний амиа алдаж, 30 хүн шархадсан хэрэг гарчээ. Тэрээр халдлагаа Нигерийн Йобе мужийн засаг захиргааны төв Даматуру хотын автобусын буудал дээр хийсэн байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь жижиглэнгийн наймаа хийдэг, мөн гуйлга гуйдаг хүүхдүүд байсан гэнэ.

Цагдаагийн байгууллагынхан энэ хэрэгт “Боко Харам” бүлэглэлийг шижиглэж байгаа аж Өнгөрсөн оноос исламын хэт даврагчид хижаб дотроо тэсрэх төхөөрөмжийг нууж болох өсвөрийн насны охидыг амиа золиослогч болгон ашиглах нь ихэссэн гэж Associated Press агентлаг онцолжээ.

“Боко Харам” бүлэглэл нь барууны боловсролыг эсэргүүцдэг, хяналтын нутагтаа  шариатын гэх исламын хууль тогтоохын төлөө тэмцдэг террорист байгууллага билээ.
 


16 настай охин амиа золиосолжээ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй