“Оскар” гардуулах ёслолын өмнөхөн Холливудын гудамжинд олны анхаарлыг татсан нэгэн баримал юм. “Hollywood`s Best Party” хэмээх нэртэй энэхүү баримал нь Оскар сөгдөж, тонгойгоод хар тамхи татаж буй дүртэй юм. “Plastic Jesus”-аас урлаж, олны хүртээл болгож буй энэ баримал нь орчин цагийн Холливудын гол асуудал болох хар тамхины хамаарлыг сөхөхөд чиглэжээ. “Энэ баримал бол Холливудынхны хар тамхины хамааралтай болж донтсонд анхаарлаа хандуулах цаг болсныг илэрхийлж буй юм. Энэ хамаарал олон авьяаслаг хүнийг хөнөөж, бөхөөж байна. Тэгсэн хэрнээ хар тамхины дон, хамаарал улам гаарсаар байна” гэж “Plastic Jesus”-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Өнгөрсөн жил мөн “Оскар” гардуулах ёслолын өмнөхөн Холливудынхны хар тамхины хамаарлыг сануулж анхааруулсан гартаа хар тамхи тарих гэж буй “Оскар”-ын баримлыг олны хүртээл болгож байсан удаатай билээ.



| Хар тамхи татаж буй баримал Оскарын гудамжинд тавигджээ | ||
| Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.