Туркийн Истанбул хотын морин тойруулгын газар хамгийн том, орчин үеийн тоног төхөөрөмжтой “Veliefendi” морины эмнэлэгийг ажиллуулдаг байна. Энэхүү эмнэлэгт морьдыг эмчилэхээс гадна задлан шинжилгээ, мэс засал хүртэл хийдэг аж. Морины эмнэлэгт өдөрт маш олон морьдыг эмчлүүлэхээр авчирдаг бөгөөд эмнэлгийн төлбөр нэлээд өндөрт тооцогддог байна. Эмнэлгийн төлбөр өндөр байдгаас шалтгаалан эмчлүүлэхээр ирж буй морьд хурдан удмын, өндөр үнээр авсан баячуудын хайртай амьтан байдаг гэнэ. Морин тойруулгын хувьд Туркийн хамгийн эртний газруудын нэг бөгөөд уралдаанаас гадна үржлийн аж ахуй эрхэлдэг байна.

Эмнэлгийн эзэн “Манай эмнэлэг малын хороо шиг үнэртдэггүй, маш цэвэрхэн. Би Германд төрсөн хэдий ч Туркид өссөн хүн. Тиймээс эндээ ажиллаж, амьдарч хурдан морьдыг эмчилж байгаадаа баяртай байдаг. Өмнө зөвхөн хөл нь хугарсан адууг хүртэл буудаж хөнөөдөг байсан. Энэхүү эмнэлэг байгуулагдсанаар хугархай хөл байтугай бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Би морьдыг биширдэг юм. Учир нь морьд заримдаа хүнээс ч ухаантай байдаг. Манай эмнэлгийн эмч, ажилчид морьдтой маш сайн ойлголцож, яг л өөрсдийн хүүхэд шиг асарч тойлдог. Морь хүртэл өөрийг нь асарч тойлж байгаа хүнээ мэдэрдэг юм шүү дээ” гэж ярьжээ.

Дашрамд дурдхад энэхүү эмнэлэг долоо хоног бүр 24 цагаар ажилладаг гэнэ.



.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




.jpg)
| Морьд заримдаа хүнээс ч ухаантай байдаг | ||
| Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.