Шууд Chart

Нигери улсад үл мэдэгдэх өвчин дэгджээ

2015-04-20 15:16:24

Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1, Хонг-Конгод шувууны томуугийн H5N6 вируст халдварын үүсгэгчийг Peregrin falcon:Falco peregrinus (Falconidae) шувуунаас илрүүлжээ.


Мөн дэлхийн хүн амын айдас болон дэгдээд байгаа Эбола халдварт вирусээр энэ сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704 хүн (41.4%) нас баржээ. Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол бүртгэгдсэн бол Либерит сүүлийн зургаа долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Нигери улсын Ондо хотод 14 хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, хараа муудах шинж тэмдэг илэрдэг ба тус улсын ОУ-ын Эрүүл мэндийн их сургуулиас тандалт, эмчилгээний баг ажиллаж, Шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.


Нигери улсад үл мэдэгдэх өвчин дэгджээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй