Шууд Chart

Авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ

2015-04-20 15:30:00

Энэтхэгийн Дели хотын захиргаанаас ням гарагт ажиллуулж эхэлсэн авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна.  Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад аль хэдийнэ шилжүүлсэн байна. 

"Дээрх дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол байсан” гэж тус Захиргааны зүгээс хийсэн албан мэдэгдэлд дурдлаа. Авлигын талаар мэдээлэл авах уг утас нь нийслэл Дели хот дахь авлигыг үлэмж хэмжээгээр бууруулахад туслах хэрэгсэл болно гэж “Aam Aadmi” намаас үзэж байгаа юм. Тус намаас Делийг Энэтхэг Улс дахь авлигагүй хот болгохоо удаа дараа амлаад байгаа юм.

Эх сурвалж: www.ndtv.com


Авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ  
Үзсэн: 2125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй