Шууд Chart

Тэнгисийн ёроолд 170 жил болсон дарс олжээ

2015-04-22 14:30:49

Балтийн тэнгис орчимд сүйрсэн усан онгоцны сүйрлийг шалгаж байсан албаныхан тэнгисийн ёроолоос 168 гаруй оргилуун дарс олжээ. Энэ дарснууд дунд XIX зуунд үйлдвэрлэсэн дарс байх магадлалтай гэж албаныхан ярьсан байна. 

Дарсанд шинжилгээ хийсэн судлаач “Бидний таамгаар энэхүү оргилуун дарс 170 жил далайн ёроолд хэвтсэн байх магадлалтай. Одоогоор дарсанд шинжилгээ хийж байгаа бөгөөд химийн найрлага нь орчин үеийн дарстай ижил хэдий ч түүнд агуулагдах чихрийн хэмжээ хэт их байна” гэж ярьжээ.  Мөн тэрбээр "Хэрвээ энэ дарс  тийм удаан далайн ёроолд хэвтсэн гэдэг нь тогтоогдвол хичнээн ч их мөнгөөр зарагдах байсан ч хамаагүй би өөртөө үлдээнэ. Тэгээд баяр болгоноор ширээн дээрээ гаргаж тавиад “Энэ бол Балтийн тэнгисээс олдсон дарс гэж гайхуулна” гэж нэмж хэлсэн байна.


Тэнгисийн ёроолд 170 жил болсон дарс олжээ  
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй