Тайландын алдартай ариун сүмд 147 бар суурьшжээ. Энэ талаар Тайландын байгалийн цогцолборт газрын Зэрлэг амьтан, ургамал хамгааллын хэлтсийн дарга Ват Па “Энэхүү ариун сүм хууль ёсны зөвшөөрөлгүйгээр амьтдыг суурьшуулж, үржүүлж байна. Тиймээс өнгөрөгч хоёрдугаар сард бид ариун сүмд баруудыг орон нутгийн амьтны хүрээлэнд хүлээлгэн өг гэсэн шаардлагыг явуулсан боловч одоог хүртэл явуулаагүй байна. Хэдийгээр хүмүүст одоогоор аюул учруулаагүй ч энэ бол зэрлэг амьтан шүү дээ. Тиймээс бид шаардлага биелүүлэхгүй бол хүч хэрэглэх арга хэмжээ авна” гэж ярьсан байна.
Тайландын лам нар 1999 оноос хойш нэн ховор амьтдыг хууль бусаар наймаалцахтай тэмцэж ирсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах газартайгаа энэхүү асуудлаас болж нэлээд маргаантай байгаа билээ.





| 147 бар сүмд амьдарч байна | ||
| Үзсэн: 2008 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.