ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолын жагсаалд 15 мянган цэргийн албан хаагчид оролцох талаар тус улсын “Красная звезда” сонинд мэдээлжээ. Энэ удаагийн ялалтын жагсаалд өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин их цэргийн техник хэрэгсэл явж өнгөрөх аж. Тодруулбал, энэ жагсаалд анх удаа "Коалиция-СВ", "Ярс", "Корнет-Д", танк "Армата", ЯЦБМ "Курганец-25", БДМ-4М болон 70 нэгж шинэ зэвсгийг оролцуулах юм байна. Түүнчлэн ёслолын жагсаал түүхийн болон орчин үеийн гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд түүхэн хэсэгт Эх орны дайны үеийн домогт танк Т-34 гэх мэт байлдааны машин, техникийн цуваа явах аж.


| Улаанталбайд 15 мянган цэргийн албан хаагч жагсана | ||
| Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.