Балбын нийслэл Катманду хотод өнөөдөр хүчтэй газар хөдөлж, 8000 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн орон гэргүй болсон талаар Reuters агентлаг мэдээллээ.
АНУ-ын Геологийн судалгааны газар хөдлөлтийг судлах албаныхан энэхүү газар хөдлөлтийг 7.1 магнитудын хүчтэй байсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэхүү үзэгдэл Шинэ Дели, Бангладеш гэх газруудад мөн мэдрэгдсэн байна.
Катмандуд байх гар урлалын дэлгүүрийн эзэн “Энэ бол үнэхээр хүчтэй мэдрэгдсэн газар хөдлөлт байсан. Энэтхэг улс даяар мэдрэгдсэн газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн иргэд гудманд гүйж гарч, эмх замбараагүй байдлыг үүсгэж байв. Бид ч мөн адил лангуугаа хаян гадагш гүйж гарсан” хэмээн ярьжээ.
Өнгөрөгч сарын 25-нд Эверестийн ойролцоо мөн газар хөдөлж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан билээ. Харин тэрхүү өдрөөс хойш тун удалгүй тус бүс нутагт дахин газар хөдөлж буй нь энэ юм.



.jpg)
| Балбад дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | ||
| Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.