ОХУ-ын хууль тогтоогчид дэлхийн томоохон цахим хаягууд болох фэйсбүүк, твиттэр, гүүглийг улсынхаа интернэтийн хуулийг зөрчсөн гэж үзээд дүрэм журмыг дагаж чадахгүй бол хаана гэх анхааруулгыг өгчээ.
Тэдний үзэж буйгаар энэхүү гурван байгууллага ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдээлэлд цензур тавьж байгаа аж. Тиймээс тэдний энэхүү үйлдлийг шүүхэд мэдэгдэж, шийдвэрлүүлэх гэнэ. Түүнчлэн ОХУ-ын төлөөлөгчийн үзэж буйгаар сайтуудын энэхүү үйлдэл Москва, Вашингтоны үл ойлголцол хурцадсантай холбоотой байж болох аж.
| Оросын хууль тогтоогчид Фэйсбүүк, Твиттэр, Гүүглийг хууль зөрчсөн гэж үзэв | ||
| Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.