Өмнөд Солонгост жил бүрийн зургаадугаар сарын эхний өдрүүдэд ижил хүйстэн иргэд эрхээ хамгаалах, тэднийг нийгэмд зөвшөөрүүлэх, бусдад өөрсдийгөө зөв ойлгуулах зорилгоор тайван жагсаал зохион байгуулдаг уламжлалтай аж.
Гэвч энэ удаа тус хотын дөрвөн том талбайд зохион байгуулагдах байсан ээлжит тайван жагсаал болон соёлын арга хэмжээний хүсэлтийг Сөүл хотын захиргаа зөвшөөрөөгүй байна. Тодруулбал, "Ижил Хүйстнүүдийн тайван жагсаал хийхээр төлөвлөж буй дөрвөн талбайг хаахад мөн төчнөөн тооны автозам хаагдах болно. Нэг бус дөрвөн автозамыг хаасан тохиолдолд тус замаар зорчих гэж буй иргэдийн тав тух алдагдах бөгөөд бид дээрх шалтгаанаас болж ижил хүйстнүүдийн жагсаал хийх хүсэлтийг хүлээн авах боломжгүй боллоо" гэж Сөүл хотын захиргаанаас мэдэгдлээ.
Гэвч дээрх мэдэгдлийг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын ижил хүйстнүүдийн холбоо болон бусад сайн дурын байгууллагын гишүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийлээ. Тэд хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд жилд ганцхан удаа болдог тайван жагсаалыг хориглох нь хүний эрхийг хаасан бүдүүлэг явдал хэмээн мэдэгдсэн байна.
| Ижил хүйстнүүдийн жагсаалыг хориглов | ||
| Үзсэн: 1323 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.