Шууд Chart

Төсвийн хөрөнгөөр өөрсдийн гэр хүртэл зам тавьжээ

2015-06-08 15:21:37

Төрийн өндөр албан тушаалтнууд Лаос улсын төв зам, талбайд зарцуулах хөрөнгөөр өөрсдийн амины сууц хүрэх замыг барьж байгаад энгийн иргэд дургүйцэж байгаа аж. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн яам дөрөвдүгээр сард 5 метрийн өргөнтэй 600 метрийн урт 400 сая лаос кипийн өртгийн үнэ бүхий замыг Улс төрийн товчооны гишүүн, Лаосын Авлигатай тэмцэх газрын дарга болон Засгийн газрын хянан шалгах хорооны даргын гэр буюу Боунтонг Читмани (Bounthong Chitmany) хүртэл тавихаар баталсан байна.

Энэ нь Пакао тосгонд буюу нийслэл Вьентьяаны Саесета дүүргийн гол замын хажууд аж. Өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан Вьентьяаны оршин суугч “Яагаад дарга нар бүгд ижилхэн байдаг байна? Тэд тосгонд амьдардаг хүмүүст зам хэрэгтэй гэдгийг бодохгүй, зөвхөн өөрсдийн гэр рүү зам тавьдаг юм бэ? Тэд юу чухал, эсхүл шаардлагатай гэдгийг боддоггүй юм” гэжээ. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн газрын дарга Детсонкам Таммавонгоос Чөлөөт Ази радиогийн сурвалжлагчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: www.rfa.org


Төсвийн хөрөнгөөр өөрсдийн гэр хүртэл зам тавьжээ  
Үзсэн: 4136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-06-09 00:27
монголчууд цаг ямагт дэлхийг байдан дагуулж ирсэн туухтэй тэд биднээс ямагт суралцдаг
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-06-09 00:09
Mnl-chuud laosad mergejilteneer ajildag shuu.surah yumaa sanasaniig bodvol iluu bogino hugatsaand surchee
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-06-08 20:22
ter ch bishee manai nyamdorj bol 2 iher dabhar hays bariad tiish zam tabiulsan shuu dee...
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-06-08 17:48
Муусайн Лаосууд манайхаас хуулаад байхдаа яахав дээ. Манай Нямдоржоос эхлээд луйварчид л ийм юм хийдэг юм шүү дээ. Би чгэсэн гэр хүртлээ зам тавиулмаар л байна. Яах вэ? Туслаач Лаосчууд аа.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-06-08 17:36
Манайхнаас сурч дээ.

Бидэнтэй нэгдээрэй