АНУ-ын Өмнөд Калифорни мужид байх Помана урлагийн коллежийн төгсөгчид төгсөлтийн баяр дээрээ оюутны хотхонд үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Төгсөгчид сургуулийн захирал үг хэлж байх үед индэр дээр гарч амаа таглан, буруу харж зогсчээ. Энэ нь олон жил байсаар ирсэн энэхүү бусармаг хэрэгт сургуулийн зүгээс ямар ч арга хэмжээг авахгүй байна гэх санааг илэрхийлсэн бөгөөд түүнээс гадна даавуун дээр анхааруулж, сануулах үгсийг бичиж жагссан байна. Оюутнуудын хэрэгжүүлж буй энэхүү ажил нэлээд цар хүрээг хамран өргөжиж байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй нэгэн төгсөгч оюутны хотхоны хүчирхийллийн талаар дипломын ажил бичиж, тэрхүү бүтээл нь сургуулийн сонинд нийтлэгдсэн байна. Тэрбээр дипломын ажилдаа хүчирхийллээс сэрэмжлүүлэх төдий шийдвэр бус хүчирхийллийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байгааг гаргаж иржээ.
Сургуулийн захиргааны зүгээс хүчиндүүлсэн оюутнуудын талаарх мэдээллийг нууцалж байгаа бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд мужийн цагдаагийн газарт 40 орчим бэлгийн хүчирхийллийн хэрэг ирсэн байна.
Үүнд сургуулийн захирал оюутнуудын эрх ашиг зөрчигдөж буй энэүү асуудлыг анхааралдаа авснаа дуулгаад хүчирхийлэлд өртсөн оюутнуудын хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, гэм буруутай этгээдүүдэд зохих шийтгэлийг нь оноолгож, энэхүү зүй бус хэргийг хатуу хяналт дор байлгахаа мэдэгджээ.
| Төгсөгчид оюутны хотхонд үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг анхааралдаа авахыг шаардав | ||
| Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.