АНУ-ын Өмнөд Каролинад өчигдөр цагаан арьст залуу өнгөт арьстнууд мөргөл үйлдэж байсан сүмд дайрч орон есөн хүнийг буудан хороосон байна. Өдгөө 21 настай цагаан арьст залуу сүмийн мөргөлд бүтэн нэг цаг суусныхаа дараа гэнэт босон “Би та нарыг бүгдийг үзэн ядаж байна” хэмээн хэлээд буудаж эхэлсэн байна. Түүний суманд зургаан эмэгтэй, гурван эрэгтэй өртжээ.
Гэмт этгээдийн энэхүү үйлдлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ямар ч буруугүй, гэм зэмгүй хүмүүс нас барсанд үнэхээр их харамсаж байна” гэж ярьсан байна.
Түүнчлэн гэмт этгээдийн төрсөн өдрөөр авга ах нь 45 калибрын гар буу бэлэглэсэн талаар Ройтерс агентлагт мэдээлжээ. Тэрбээр цагдаад баригдах үедээ огтхон ч зугтаж, эсэргүүцэл үзүүлээгүй талаар албаныхан мэдээлж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүний фэйсбүүк хуудсыг шалгахад найзуудынх нь олонх нь хар арьст хүмүүс байсан аж.
| Цагаан арьст залуу арьс өнгөний үзлээсээ болж есөн хүний аминд хүрчээ | ||
| Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.