Төрөх дөхсөн эх Хятадын Гуандун эмнэлэгт нярайлахаар явж байх замдаа мотоцикль дээр хүүхдээ төрүүлжээ. Учир нь эхийг эмнэлэг рүү мотоциклиор авч явсан бөгөөд хэт донсолгоотой замаар маш хурдтай явснаас үүдэн өвдөж эхэлсэн байна. Хүүхдийн эцгийн ярьснаар “Хэтэрхий орой болсон байсан учраас хурдтай явахаас өөр арга байгаагүй. Тэгээд эхнэрийг өвдөж эхлэх үед цааш явах боломжгүй гэдгийг мэдсэн учраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Хүүхэд маань эмнэлэгт бус хээр, тэр дундаа мотоцикль дээр минь төрсөн учир үнэхээр их санаа зовж байсан ч хүүхдийнхээ эрүүл саруул дууг сонсоод тайвширсан” гэжээ.
Одоогоор ээж, хүү хоёр эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал маш сайн байгаа гэж эмнэлгийн эмч нар ярьсан байна.
| Мотоцикль дээр хүүхдээ төрүүлжээ | ||
| Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.