Хятадын Юунан мужийн оршин суугчид нүхэнд унасан зааны тугалыг гаргах гэж таван цаг зарцуулжээ. Тугалыг татан гаргахын өмнө ойролцоох хөрсийг хүрз ашиглан хуулсан бөгөөд эцэстээ цагдаад мэдэгдэн экскаватороор татаж гаргасан байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар тугал хоол хүнс хайж яваад ийнхүү нүхэнд унасан байж магадгүй гэнэ. Зааны тугалыг байгаль хамгаалагчид хамгаалалтандаа авчээ.
| Нүхэнд унасан зааны тугалыг экскаватороор гаргажээ | ||
| Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.