Шууд Chart

Нохойн махны их наадам эхэллээ

2016-06-21 16:36:23

БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Юйлинь хот жил бүр амьтны эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдээс ширүүн шүүмжлэл хүлээдэг нохойн махны их наадмаа зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд мянга мянган нохойг нядалж, олон төрлийн зоог бэлтгэх юм. Зарим эх сурвалж 10 хоног үргэлжлэх наадмын хүрээнд 10-15 мянган нохойг нядалдаг гэж тооцоолжээ.

Юйлинь хотын нохойн махны их наадам нутгийн иргэдийн бахархал болсон үйл ажиллагаа боловч сүүлийн жилүүдэд олон улсын анхааралд өртөж, шүүмжлэл эсэргүүцэлтэй жил бүр тулгарч байна. Энэ онд Юйлиний наадмыг цуцлахыг шаардсан 11 сая хүний гарын үсэг бүхий өргөдөл Хятадын эрх баригчдад иржээ. Мөн Хятадын иргэдийн 65 орчим хувь нь дээрх наадмыг эсэргүүцэж байгаа дүн гарсан аж.

Гэвч нохойн махны наадмыг хувийн аж ахуйн нэгжүүд зохион байгуулдаг учраас Юйлинь хотын захиргаа хөндлөнгөөс оролцох, наадмыг зохион байгуулахад хориг тавих боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ оны нохойн махны наадмын үеэр наадмыг эсэргүүцэгчид үймээн дэгдээхээс сэргийлэн олон тооны цагдаа Юйлинь хотод дайчлагдаад байна. Цагдаагийн албан хаагчдыг Юйлиний нохойн махны алдартай ресторанууд, мөн нохойн мах худалдаалдаг цэгүүдэд голлон байршуулжээ.


Нохойн махны их наадам эхэллээ  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй