Шууд Chart

Истамбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон байж болзошгүй

2016-07-16 10:19:15

Туркийн нийслэл Истанбул болон Анкара хотуудад байдал түгшүүртэй хэвээр байна. Зарим сурвалжийн мэдээлснээр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 100 гаруй хүний баривчилжээ.

Мөн Туркийн Истанбулын "Ататрук" нисэх онгоцны буудал орчимд дэлбэрэлт болсон байж болзошгүй талаар CNN мэдээлж байна. Гэрчүүдийн мэдээлснээр, нисэх онгоцны буудлын хавьд дэлбэрэлт болж, барилга байшин хүчтэй доргижээ. Тус нисэх онгоцны буудалд газардах байсан Ерөнхийлөгч Эрдоган яасан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэрээр  Измир хотод амарч байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ. Туркэд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Обама Туркийн бүх улс төрийн хүчинд хандан "Ардчилсан замаар сонгогдсон Засгийн газраа дэмжихийг уриалсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Туркийн ард түмнийг тайван байж, хүчирхийллээс зайлсхийхийг уриалаад байна.


Истамбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон байж болзошгүй  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй