Шууд Chart

Турк улсад 3500 орчим Монгол иргэн амьдардаг

2016-07-16 10:10:32

Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу долоодугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байна. Тиймээс тус улсад оршин суугаа Монгол иргэддээ нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.


Турк улсад оршин суугаа иргэд яаралтай асуудлаар Анкарад суугаа Элчин сайдын яамны +0312 492 1027, +90538 730 4413, Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын +90553 586 9503 дугаарын утсаар холбогдоно уу.

Нэмж мэдээлэхэд, тус улсад нийт 3500 орчим Монгол иргэн амьдардаг юм.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

 


Турк улсад 3500 орчим Монгол иргэн амьдардаг  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй