Шууд Chart

Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгана

2016-07-16 11:06:09

Сүүлийн үеийн мэдээгээр Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган Стамбулын Ататюркийн онгоцны буудалд иржээ. Тэрээр Стамбулд буусан даруйдаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, “Энэ бослого нь Туркийн эв нэгдлийн эсрэг юм. Энэ хэрэг явдалтай холбоотой хүмүүс хамгийн хатуу шийтгэлийг хүлээх болно” гэдгийг онцолжээ. Одоогоор Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжигч олон хүн онгоцны буудлын хавьд цуглаад байгаа мэдээ ирж байна.

Мөн Туркийн Ерөнхий сайд Бинали Ылдырымын Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгахыг тушаажээ.


Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгана  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй