Дөнгөж сая Туркийн шадар сайд Мехмет Шимшек Засгийн газар төрийн эргэлтийг зогсоосон гэдгийг албан ёсоор мэдэгдээд, эргэлтийг зохион байгуулсан цэргийн эрх мэдэлтнүүдийн ихэнхийг баривчилсан гэдгээ зарлалаа. Мөн босогчдын нисдэг тэргийг агаарын цэргийн хүчнийхэн устгасан байна.
Туркийн ерөнхийлөгч Эрдоган ард түмэндээ хандан төрийн эргэлтийг зогсоосон болохыг албан ёсоор мэдэгдэж, гэмт этгээдүүдийг баривлах ажиллагаа үргэлжилж байгааг мөн цаашид ч үргэлжлэхийг санууллаа.

Мөн нэг мэдээлэл байгаа нь Анкара дахь Ерөнхийлөгчийн өргөөг босогчдын онгоц бөмбөгдсөн байна. Гэхдээ тухайн үед ерөнхийлөгч Эрдоган Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд байсан тул бэртэж гэмтээгүй ажээ. Олон улсын шинжээчид Туркийн цэргийн эргэлт бүтэлгүйтэж, зохион байгуулагчид нь баригдаж эхэлсэн гэдэг дээр санал нийлж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Туркийн төрийн эргэлтийн үеэр амь үрэгдэгсдийн тоо 60 давсан бөгөөд тэдний 17 нь цагдаагийн албан хаагчид байсан аж.

О.Хатанбаатар
| Туркийн Засгийн газар төрийн эргэлтийг бүрэн зогсоосон гэв | ||
| Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.