“Панамын баримт бичиг”-ийн хэргийн төв болоод байсан "Моссак Фонсека" хэмээх хуулийн фирмээс баримтуудыг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байсан мэдээллийн технологийн ажилтныг батлан даалтаар гаргасан болохыг түүний өмгөөлөгч нотоллоо. Өөрөөр хэлбэл, Швейцарийн Женев хот дахь "Моссак Фонсека" фирмийн салбарт ажиллаж байсан ажилтныг хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын эхээр баривчлаад байсан юм.
“Мөрдөн байцаалт дуусах хүртэл Швейцарийг орхин гарахгүй байх нөхцөлтэй”-гөөр түүнийг батлан даалтад гаргаж авсан хэмээн түүний өмгөөлөгч Томас Барт “AFP” агентлагт мэдээлсэн юм. Панамд төвтэй "Моссак Фонсека" фирмээс оффшор компаниудын мэдээллийг задруулсан хэрэгт сэжиглэж буй хүмүүсийн эсрэг тус фирмээс хэд хэдэн улсад гэмт хэргийн албан ёсны гомдол гаргаад байсан юм.
Тус фирмийн мэдэгдэж байгаагаар гадаад улс оронд байрлалтай серверээс халдаж, мэдээллийг хулгайлсан гэж үзэж байгаа билээ. Улмаар Швейцарийн салбарын ажилтныг баривчилсан талаар орон нутгийн “Le Temps” агентлаг анх мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: iaac.mn
| Авлигын баримтыг хулгайлсан гэх сэжигтэнг батлан даалтаар суллажээ | ||
| Үзсэн: 567 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.