Шууд Chart

Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийг дэмжижээ

2016-07-25 10:48:05

Хууль, тогтоомжийг батлах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан семинарын үеэр Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийн төсөл энэ оны сүүлчээр батлагдах гэж байгаа талаар мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Камбожийн Авлигатай тэмцэх газраас боловсруулсан "Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хууль"-ийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор зохион байгуулсан уг семинарт Камбож дахь ТББ-уудын төлөөлөл, хуульчид, парламентын гишүүд оролцсон байна.

Тус хуулийн төслийг дэмжиж буй “Транспэрэнси интернэшнл Камбож” байгууллагын гүйцэтгэх захирал Прэп Кол хэлэхдээ, хууль бус үйлдлийг илчилсэн, эсвэл түүнийг гэрчилж буй хүнийг хамгаалах талаар маш тодорхой тусгах шаардлагатайг онцолсон юм. “Энэ хуулийг зөвхөн авлигын гэмт хэргийн гэрчийг хамгаалахад зориулаагүй, бусад төрлийн гэмт хэргийн гэрчийг мөн хамгаалахад зориулсан” хэмээн Авлигатай тэмцэх газрын дарга Ом Ентейн хэлсэн байна.

“Хуулийн төслийг боловсруулна гэдэг бол хамгийн чухал эхний алхам бөгөөд энэ хууль батлагдвал авлига, хар тамхины томоохон гэмт хэргийг шалгах үйл явцад ихээхэн дэмжлэг болно” гэж Камбожийн Вант Улсын Хуульчдын холбооны тэргүүн Бун Хун онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: phnompenhpost.com


Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийг дэмжижээ  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй