Дэлхий дээр ойролцоогоор 30 сая хүн хөдөлмөрийн боолчлолд өртдөг байна. Албадан хөдөлмөр эрхлэлт, хүчээр биеийг нь үнэлүүлэх, бүр цаашлаад албан хүчээр гэрлүүлэх явдал өнөө цагт байсаар л байна. Эдгээр дүгнэлт тооцоог «Walk Free» хэмээх Австралийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас гаргажээ. Дээр дурьдсан хөдөлмөрийн боолчлолын тэн хагасыг Энэтхэг улс эрхэлдэг бол 162 улс оронд ямар нэгэн хэмжээгээр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. «Walk Free» байгууллагын тооцооноос харахад орчин үеийн ажил олгогчид боолын хөдөлмөр эрхлэлтээс жил болгон 32 тэрбум долларын ашиг олдог байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны үзэж байгаагаар боолын хөдөлмөр эрхлэлт гэдэг их олон зүйлийн хариулт гэж онцолсон байна. Түүний үзэж байгаагаар дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй төдийлөн сайн тэмцэхгүй байгаа гэнэ.
Манай хойд хөрш ОХУ боолын хөдөлмөр эрхлэлтээр 49 байрт жагсчээ. Судалгаанаас харахад Орос улсад хагас сая гаруй боолын хөдөлмөр эрхлэгчид байгаа юм. Ихэвчлэн бичиг баримтын зөрчилтэй цагаачдаар үнэ хөлсгүй ажил хийлгэж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд байлгадаг байна. Энэ оны 2 сард гэхэд 2014 оны Өвлийн олимп зохиогдох Сочи хотод боолын хөдөлмөр эрхлэх явдал байгаа талаар «Human Rights Watch» байгууллага мэдээлжээ.
| ОХУ боолын хөдөлмөр эрхлэлтээр ТОП 50-д оржээ | ||
| Үзсэн: 1159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.