БНХАУ-ын иргэн, 44 настай бизнесмен Чен Зенши “HSBC” банкны салбарт данс нээлгэхээрочих үеэрээ банкны туслах менежерт нь 1350 долларын үнэтэй үнэртэй ус бэлэглэхийг оролдсон үйлдлээсээ болж 6 сар хоригдох ял авсан талаар Хонгконгийн www.scmp.com цахим хуудас мэдээлжээ. Тэрээр банкны ажилтан Танг бичиг баримтыг хуулбарлахаар явсан хойно боодол бүхий "Шанел" фирмийн үнэртэй усыг ширээн дээр нь тавьсан байв.
Бизнесмен эр “Энэ бэлэг бол ердөө л сайн санааны илэрхийлэл бөгөөд данс нээлгэх тухай түүний хүсэлтийг банк хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна. Харин банкны ажилтан бэлэг хүлээн авахгүй гэдгээ хэлээд данс нээлгэхээр гаргасан хүсэлт бүрийг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх ёстой байдаг учиртайг тайлбарлаад, удирдлагууддаа өөрт нь бэлэг өгөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэрэг үүджээ.

Чен Зенши Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдлээсээ болоод шүүхээс зургаан сар хорих ял авах нь тэр. Шүүх хурлын үеэр Чен өөрийнхөө үйлдлийг "Ийнхүү бэлэг өгөх нь эх газрын Хятадад хэвийн үзэгдэл болсон найрсаг зангийн илэрхийлэл" гэж тайлбарласан байна. Соёлын ялгаа болон зорчиж буй тухайн улсынхаа хуулийн талаар мэдлэггүй байдлаасаа болж ийм тэнэг алдаа гаргасныг харгалзан үзэхийг өмгөөлөгч нь шүүхээс хүссэн ч шүүгч “Шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газарт хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй” гэж хатуухан мэдэгджээ.
| Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод 6 сар хоригдох ял авчээ | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.