Шууд Chart

Ким Чен Ун ард түмнийхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина гэв

2016-10-12 15:24:26

Өнгөрөгч даваа гарагт Умард Солонгосын Хөдөлмөрийн намын 71 жилийн ой тохиосон ч энэ үеэр Умардын талаас урьдынх шигээ цэргийн өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулаагүйг тус улсын үерийн дараах бүтээн босголтын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Умард Солонгосын төв хэвлэл "Нодон Синмун" сонины даваа гарагийн дугаарт хэвлэгдсэн баярын нийтлэлд тус улсын удирдагч Ким Чен Ун улсынхаа батлан хамгаалах хүчийг зузаатгах сонирхолтой байгаа ч ард түмнийхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина гэж бичсэн байсан юм.

Үүнтэй холбоотойгоор залуу удирдагч зэр зэвсгээр хөөцөлдөхөөс илүү ард түмнийхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд үерт автсан бүс нутагт бүтээн босголт хийхэд илүү анхаарч байж болох юм гэж ажиглагчид таамаглаж байна. Эн Эйч Кэй телевизийн багийнхны авсан дүрс бичлэгт харагдаж байгаагаар энгийн иргэд болон цэргийнхэн хүйтний улирлаас урьтаж сэргээн босголтын ажлыг дуусгахын тулд өглөө эртлэн ажлаа эхлүүлж байна.  

НҮБ-аас уламжилж байгаагаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Умард Солонгосын Хамён мужид тохиолдсон үерийн гамшигт 130 хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн ор сураггүй болж, 70 мянган хүн орон гэргүй болжээ. Иймд эдгээр иргэдийн аюулгүй аж төрөх нөхцлийг хангахын тулд Умардын удирдагч намынхаа ой болон АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг үл ажран, хамаг анхаарлаа сэргээн босгох ажилд хандуулаад байгааг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.


Ким Чен Ун ард түмнийхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина гэв  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй