Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн өмнө зүгт 414 км-ийн зайтай оршдог Улсан хотын ойролцоо зорчигч тээврийн автобус шатсаны улмаас 10 зорчигч нь амь насаа алджээ Энэ хэрэг хурдны зам дээр болсон бөгөөд зорчигчид нь Хятадад аялаад буцаж явж байсан газрын тос, химийн компанийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн байсан аж.
Өмнөд Солонгосын олон нийтийн хамгаалал, аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэнээр тус автобус жолооч, зорчигч нийлсэн 21 хүнтэй явсан байна. Хурдтай явж байсан автобусны нэг дугуй нь хагарч улмаар шатаж эхэлжээ. Автобусны хаалга түгжигдсэн чигээрээ гацсан нь ийнхүү олон хүн амиа алдахад хүргэжээ.

Үлдсэн хүмүүс автобусны шилийг хагалан гарч, амьд үлдсэн бөгөөд хүнд, хөнгөн гэмтэж түлэгдсэн 9 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Автобус маш богино хугацаанд бүрэн шатаж дууссан бөгөөд хүмүүсийн цогцсыг таниулахад хүндрэл гарч байгаа аж.

| Зорчигч тээврийн автобус шатсаны уршгаар 10 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.