Шууд Chart

Турк улсын Кайсери хотод халдлага болов

2016-12-19 10:00:16

12 сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 08.40 цагийн үед Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхоны үүдэнд цэргүүдийн сууж явсан автобус руу тэсрэх бөмбөг ачсан авто машинаар амиа золиослогч халдлага үйлдсэн хэрэг гарлаа. Тус их сургуульд манай улсын 23 оюутан суралцаж байгаа бөгөөд Туркийн зэвсэг хүчний мэдээлж буйгаар 13 цэргийн албан хаагч нас барж, 48 хүн гэмтсэн байна. Анкара дахь ЭСЯ-наас оюутнуудтай утсаар холбогдоход одоогоор монгол оюутан өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурдахад Кайсэри хотын Эржиэс их сургуулийн эмнэлэгт 5-р курсын 3 монгол оюутан туслах эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР


Турк улсын Кайсери хотод халдлага болов  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй