Шууд Chart

Энтеровирусын халдвараас сэргийлье

2018-03-26 17:06:54

Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн таван жилийн дунджаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Гарыг сайтар савандаж угаах;
  2. Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  3. Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  4. Улиралд тохируулан хувцаслах;
  5. Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  6. Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  7. Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  8. Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  9. Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  10. Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  11. Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлана.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Энтеровирусын халдвараас сэргийлье   
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй