Шууд Chart

Жакартагаас хөөрсөн "Boeing-737" сураггүй алга болжээ

2018-10-29 12:47:56

Өнөө өглөө Индонезийн нийслэл Жакарта хотоос 181 зорчигчтойгоор хөөрсөн “Lion air” компанийн “Boeing-737” агаарын хөлөг тун удалгүй холбоо тасарч, сураггүй болжээ. Тус онгоцод том хүн 178, гурван хүүхэд, нисэх онгоцны багийн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй нисч байжээ.

Тус онгоцыг Жакарта хотын нисэх буудлаас Пангкалпинан руу хийж байсан нислэгийнхээ явцад ийнхүү осолдсон талаар аврагчид мэдээлсэн байна. Тодруулбал, тус агаарын хөлөг Жакартагийн нисэх буудлаас орон нутгийн цагаар өглөөний 06:20 цагт хөөрөөд, тун удалгүй 06:33 цагийн үед холбоо тасарчээ. Одоогоор тус агаарын хөлгийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Нисэх буудлаас 63 км зайтай орших бүс нутагт тус агаарын хөлөгтэй холбоо тасарсан бөгөөд энэ хэсэг рүү нисдэг тэрэг болон завьтай аврах багийг илгээсэн байна. Холбоо тасарсан газар орчмын ус 30-35 метр гүнзгий бөгөөд шумбах багийнхан аврах ажиллагаанд бэлдэж байгаа аж.

 












Жакартагаас хөөрсөн "Boeing-737" сураггүй алга болжээ  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй