АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дахь нэгэн дүүрэгт орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 09.30-д орон сууцны барилгад дэлбэрэлт болсны улмаас нурж, хоёр эмэгтэй амь үрэгдэн, 20 гаруй хүн бэртээд байна. Амь үрэгдсэн хоёр эмэгтэй хэн болохыг олон нийтэд хараахан мэдээлээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын газарт байсан олон тооны хүний хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Барилгад дэлбэрэлт болсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд одоогоор судлаж байгаа ч байгалийн хийтэй зүй бус харьцсанаас үүдсэн байж болох талаар таамаг дэвшүүлээд байгаа. Тодруулбал, тус барилгад өнгөрсөн жил буюу 2013 онд хийн хоолойг суурилуулж дууссан байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар дэлбэрэлт байгалийн хий алдагдсаны улмаас үүдсэн гэж үзэж байна. Учир нь дэлбэрэлт болохоос 15 орчим минутын өмнө хий алдаад байгаа тухай мэдээлэл орон нутгийн шуурхай албанд ирсэн аж. Мөн орон сууцны барилгын эздэд ашиглалтын ноцтой зөрчлийн улмаас 2008 онд торгууль тавьж байсан баримт ч олджээ.









| Манхэттэн дахь орон сууцны барилгад дэлбэрэлт болов | ||
| Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.