Шууд Chart

“Монголын өдрүүд” Хонгконгт эхэллээ

2014-03-18 11:43:16

Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонгконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ өнөөдрөөс  эхэллээ.

“Дэлхий” Монголын соёлын  ассоциаци болон Хонгконгт  төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг  “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications”  зэрэг байгуулагаас   санаачлан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг, Макаод суугаа Монголын Ерөнхий консулын газрын албан ёсны дэмжлэгтэйгээр, иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж байна.

Энэ сарын 24-нийг хүртэл долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд”-ийн үеэр Азийн орнуудын түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Asia Society” байгууллага, Смитсонианы хүрээлэнгээс хамтран гаргасан  “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” номыг танилцуулах ярилцлага, “Royal Geographical Society” байгууллагаас зохион байгуулах “Монгол Улс-Мөнх хөх тэнгэрийн нүүдэлчдийн Эзэнт гүрэн” номын зохиогч Карл Робинсонтой хийх ярилцлага, Хонгконгийн олон улсын сургуулийн  багш, сурагчдад зориулсан Монголын тухай танилцуулга,  хөөмийн семинар, урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг зохион байгуулах юм.

Мөн “Монголын өдрүүд”-ийн  хүрээнд дэлхийн урлагийн олимпийн алтан медальт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээсээ толилуулж байна.


“Монголын өдрүүд” Хонгконгт эхэллээ   
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй