Шууд Chart

"Boeing 777-200" онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж мэдэгдлээ

2014-03-25 08:49:09

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болоод байгаа Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэ мэдэгдлийнхээ үеэр гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл нь Английн хиймэл дагуулын "Inmarsat" компанийн мэдээлэл, мөн Английн агаарын осолд дүн шинжилгээ хийдэг бие даасан байгууллагын дүгнэлтэд үндэслэж байгаа ажээ. Малайзын Ерөнхий сайдын мэдэгдлийн өмнөхөн тус улсын иргэний агаарын компаниас онгоцонд осолдсон иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн мессеж илгээсэн байна. Тэрхүү онгоц нь Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй болсон бөгөөд тухайн үед Вьетнамын агаарын хяналтын албанаас онгоцыг Өмнөд Хятадын тэнгист унасан, одоогоор зорчигчид амьд байх магадлал бага байгаа гэх мэдээллийг өгчээ. Тухайн өдрөөс эхлэн олон улсын эрлийн баг гурван долоо хоног хайж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Осолдсон онгоцонд Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн долоо, ОХУ, Итали, Недарланд, Австри улсын нэг нэг зорчигч, нисэх багийн 12 гишүүн байжээ.

"Boeing 777-200" онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж мэдэгдлээ  
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-25 22:09
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/ Иймэрхүү угаадас /уучлаарай өөр үг олдсонгүй/ таны амнаас гарах нь нэг их гайхмаар зүйл биш. Нэг нарны дор нэг дэлхий дээр гол зогоож буй бид бүгд адилхан байгалын бүтээгдэхүүн. Хэдийгээр хэл,ёс заншил өөр ч аав бол аав,ээж бол ээж ,хүүхэд бол хүүхэд билээ. За олон юм нуршвал таны наад үнэр орж муудсан махан толгой бүр ойлгохгүй нь мэдээж. 239-н гэр бүлийн уй гашууг өөр дээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Дуу дуулж уярмар аяддаг юм бол. Монгол эр хүнд ийм жудаг байдаггүй юм.

122.116.98.xxx [122.116.98.xxx] 2014-03-25 10:51
um maani badmi hum

Бидэнтэй нэгдээрэй