Европийн Холбооны Статистикийн газраас урьдчилсан байдлаар мэдээлснээр хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан Евробүсийн инфляци гуравдугаар сард 0.5 хувь болж буурсан нь 2009 оны 11 дүгээр сараас хойшхи хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Харин Европийн Төв Банкны инфляцийн зорилтот хэмжээ үүнээс дөрөв дахин өндөр буюу хоёр хувь байгаа юм. Ийнхүү инфляци зорилтот түвшнээс хавьгүй доогуур байгаа нь 18 улсаас бүрддэг Евробүсд дефляци болох вий гэсэн сөрөг хүлээлтийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцлож байна. Мөн үүнтэй холбоотойгоор Европийн Төв Банк зохих хариу арга хэмжээ авч магадгүй байна. Тодруулбал, 0.25 хувь байгаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй гэдгийг эдийн засагчид онцлолоо. Дашрамд дурдахад, төв банк энэ сарын эхээр бодлогын хүүг 0.25 хувьд хэвээр хадгалсан бөгөөд Евробүсийн эдийн засагт түлхэц болоход чиглэгдсэн ямар нэг арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаагүй юм. Гэхдээ тус банкны ерөнхийлөгч Марио Драги евробүсийн эдийн засгийн төлөв байдал муудвал арга хэмжээ авахаа мэдэгджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
| Евробүс ба "айсуй" дефляцийн эрсдэл | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.