Хойд, Өмнөд Солонгосын тал эзэмшлийн маргаантай усан хилийнхээ орчимд харилцан гал нээсэн гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдлээ. Үүнээс өмнө буюу даваа гарагийн өглөө Умард Солонгос хилийн ойролцоо долоон хэсэгт байлдааны сум ашигласан сургуулилт явуулна гэдгээ зарлаад байжээ. Хойд Солонгосын талаас гал нээж, сум усан хилд нь хамаарах хэсэгт туссаны дараа хариу галласан гэж Өмнөдийн батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Энэ үйл явдал ойролцоогоор гурван цаг үргэлжилсэн бөгөөд энэ үеэр хилийн ойролцоо орших Пеннёндо арлын оршин суугчдыг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Харин Умард Солонгосын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ хөрш улсуудад хандан асуудалд хүлцэнгүй хандахыг уриалсан байна. Эргэн сануулахад, 2010 оны 11 дүгээр сард Пхеньян өмнөд хөршийнхөө Ёнпёндо арал руу артиллерийн зэвсгээр гал нээсний уршгаар дөрвөн хүн амь үрэгдэж байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
| Хоёр Солонгос харилцан гал нээжээ | ||
| Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.