"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улс хүн амын тоотой харьцуулахад цахим хэрэглээгээр дэлхийд нэгдүгээрт ордог гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл технологийн дэвшлийг дагаад цахим гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Цар тахал буюу "COVID-19" халдварын үед хүмүүсийн цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгджээ. Хэрэглээнд суурилсан залилангийн хэргүүд өсөх хандлагатай байна. Тухайлбал олон улсын байгууллагаас заавар, зөвлөмж өгч байгаа мэтээр "пишинг" буюу цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч, файлуудыг зөөх зэргээр банкны шилжүүлэг хийж байна. Мөн онлайн худалдаа санал болгож, иргэдээс их хэмжэний мөнгө залилсан хэргүүд гарсаар байна. Иймээс иргэд олон нийтийг цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна./2020.04.15/
| Хүмүүс болгоомжгүй байдлаасаа болж, цахим орчинд луйварчдыг баяжуулж, харин өөрөө хохирогч болдог | ||
| Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.