"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Сэлэнгэ аймгийн Бугант тосгон аймгийн төвөөс 145 километрийн зайд оршдог алслагдмал суурин газруудын нэг. Бугант тосгоны сургуульд 530 гаруй хүүхэд суралцдаг. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүд хичээл, сургуульдаа явахгүй байгаа яг энэ үед теле хичээл тосгоны хүүхдүүдэд хэрхэн хүрч байгаа талаар өсвөрийн төлөөлөл болох А.Болорцэцэгээс манай сурвалжлагч тодруулжээ. Тэрээр өдөр бүрийн цагийг нарийн төлөвлөж теле хичээл гарсан цагаас хойш нэг ч хичээл таслалгүй үзэж, бусад чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд түлхүү мэрийж, бие даах чадварт сайн суралцаж байгаа тухай ярьж байна. /2020.04.20/
| А.Болорцэцэг: Би жүжигчин болох мөрөөдөлтэй | ||
| Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.