Шууд Chart

А.Лувсан-Очир: Сонгуулийн үеэр Фэйсбүүк, цахим орчинд хязгаарлалт хийхгүй

2020-04-28 10:52:51

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн олон бие даан нэр дэвшигч хүсэлтээ ирүүлээд байна. Тэгвэл сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 2-ны өдөр эхлэх тов гарлаа. "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор нэр дэвшигчид Фэйсбүүк орчинд сурталчилгаагаа явуулах юм байна. Ингэхдээ албан ёсны Фэйсбүүк хуудсаа харьяа аймаг, сумын сонгуулийн хороонд 6 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө бүртгүүлэх ёстой.

Мөн цахим орчинд явуулах сонгуулийн сурталчилгаатай холбоотой хариуцлагын асуудлыг ч зөрчлийн тухай хуулиар зохицуулжээ.  /2020.04.27/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

А.Лувсан-Очир: Сонгуулийн үеэр Фэйсбүүк, цахим орчинд хязгаарлалт хийхгүй  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй