Ханиад, томууг эмчлэхэд хэрэглэж ирсэн "Авиган" эмийг "COVID-19"-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэдгийг хэд хэдэн судалгаа, шинжилгээгээр батлаад байгаа юм. Тэгвэл Япон улс "Авиган" эмийг 38 улс руу удахгүй илгээнэ гэж мэдээлсэн байна.
Японд үйлдвэрлэдэг энэхүү эмийг хүлээн авах орны жагсаалтад Нидерланд, Филиппин, Малайз багтсан байна. Япон улс "Авиган" эмийг "COVID-19"-ийн эсрэг эмчилгээнд ашиглах хүсэлт ирүүлсэн улс орнуудад дээрх эмийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Японы Гадаад хэргийн сайдын өгсөн мэдээллээр 70 гаруй улс "Авиган" эмийг авах хүсэлтээ Японы Засгийн газарт илэрхийлжээ.
| Япон улс "Авиган" эмийг 38 улс руу илгээнэ | ||
| Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.