Японы найман автомашин үйлдвэрлэгчийн олон улсын хэмжээн дэх үйлдвэрлэл гуравдугаар сард 20 гаруй хувиар буурсан байна. Өнгөрсөн сард Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид 1 сая 800 мянга гаруй автомашин үйлдвэрлэн гаргасан нь 2020 оны эхний саруудынхтай харьцуулахад 26 хувиар бага юм.
Бүс нутгаар нь авч үзвэл, АНУ дахь Японы компаниудын автомашин үйлдвэрлэл 33 хувиар, Хятад улс дахь үйлдвэрлэл 52 хувиар тус тус буурсан байна. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Японы автомашин үйлдвэрлэгчид дэлхий олон орон дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
| Японы компаниудын автомашины үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурчээ | ||
| Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.