Шууд Chart

БНХАУ: Үндэсний Ардын конгрессын III чуулган болно

2020-04-30 10:38:29

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гурав дугаар чуулган 05-р сарын 22-нд эхлэхээр болсон байна. Хятад улс дахь “ковид-19” тархалт намжиж, аж амьдрал хэвийн байдалд шилжиж байгаа учраас Хятадын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулганыг зохион явуулахад бэлэн гэж үзэж байна.

Хятадын Үндэсний Ардын Конгрессын Байнгын хорооны гишүүдийн ээлжит хурал энэ сарын 26-29-ны өдрүүдэд явагдсан байна. Энэхүү хурлаар Хятадын хууль тогтоох дээд байгууллагын гурав дугаарын чуулганыг ирэх сарын сүүлээр явуулах товыг ийнхүү гаргажээ. 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их  Хурлын 3-р бүгд чуулганыг 05-р сарын 5-нд зохион явуулах товтой байсан ч шинэ коронавирусний тархалтаас үүдэн хойшлуулаад байсан юм.  

Энэ удаагийн чуулганаар ядуурлыг арилгах зорилт болон 14 дэх удаагийн 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг гаргах зэрэг чухал асуудлыг хэлэлцэх юм. Хятад улс 2020 онд ядуурлыг арилгана гэсэн томоохон зорилтыг тавиад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: Үндэсний Ардын конгрессын III чуулган болно  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй