"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын хэмжээнд хуурайшилт нэн аюултай зэрэгт шилжээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41 суманд нийт 59 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүний улмаас нийт 3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Одоогоор санаатай түймэр тавьсан иргэн байхгүй ч, санамсаргүй байдлаас гал алдсан тохиолдлууд байсаар байна. Санамсар болгоомжгүй байдлаасаа болж гал алдвал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж, хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттайг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ./2020.04.29/
| Иргэн та санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ | ||
| Үзсэн: 2100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.